2012-01-12
Эндүүрэл
Эндүүрэл энэ ямар сайхан дуу болоо вэ? Сонсонгуутаа дурлачихсан. Тэгээд клип энэ тэр нь ямар ч гоёийн. Он дуусахаас өмнө бараг өдөр болгон сонсдог болчихсийн. Бас тэгээд дараа нь бодоод байхнээ билэгдлийн хувьд дандаа сонсох нь утгагүй санагдаад больчихож билээ. Энэ дуунаас санаа аваад өөрөө хэдэн удаа том эндүүрч байснаа бичье. Бага сага эндүүрлийг оруулахын бол тоогоо алдана аа.

ЭНДҮҮРЭЛ 1:
Охидыг үргэлж нэг янзаараа явна гэж эндүүрдэг байлаа. Царай муутай бол тэр чигээрээ л байх юм шиг санаж. Гэтэл худлаа байсан оюутан болоод л манай 10 жилийн охидууд танигдахгүй хүүхнүүд болцгоочиж билээ.

ЭНДҮҮРЭЛ 2:
Хүнд хайртай болчихуул л хүүхэдтэй болдог юм байна гэж бүүр багадаа гэнэн боддог байсийн. Царайлаг хөвгүүд хажуугаар өнгөрвөл аль болох харахгүйг хичээгээл. баярлах

ЭНДҮҮРЭЛ 3:
Аавыгаа тэнгэрт харьдаг жил би бяцхан охин байлаа. Уурлаж загнах хүн байхгүй ээжтэйгээ амар юм шиг тун чинь эндүүрэн бодож билээ.
Тэр цагаас өсөн өстөлөө хагас өнчиний зовлонг хангалттай амссансан.

ЭНДҮҮРЭЛ 4:

Оюутан байхдаа анхны хайртайгаа үерхээд хэзээ ч салахгүй хайрлалцана гэж бодож итгэдэг байлаа. Түүнийг надад мөнхийн хайртай байна гэж итгэж намайг хэзээ ч хуурахгүй хэмээн бодож явж байгаад түүнийгээ алдсансан.

ЭНДҮҮРЭЛ 5:
Найзлахад учир байдгийг мэдээгүй явж. Хамгийн сайн найз нь хамгийн том дайсан ч болж болдогийг ойлгож найзалсан ч бодолтой байхгүй бол... Хамгийн сайн найзыгаа ажил төрөл ч үгүй явж байхад нь өрөвдөөд өөрийнхөө ажилд оруулчихсан чинь эргээд би ажлаасаа халагдчихсан. Дараа нь сонсохнээ хов жив зөөгөөд манийгаа матаад гүйгээд байдгийг нь мэдээгүй. Дарга сүүлд нь утасдаад ороочээ гэсэн боловч шарандаа ороогүй. Ороогүй нь ч миний хувьд болсийн. Гэхдээ тэр үед үнэхээр хэцүү байсан шүү.

За дуусгая даа. Тоочоод байвал зөндөө зөндөө. Гэхдээ нэг алдартны үг санаанаас ерөөсөө гардаггүйн. Үг ч гэж дээ үгийн утга ньбаярлах
Учир нь би үгийг нь бүтнээр цээжилж чадаагүйд оршино. нэг иймэрхүү. ялагдсаныг ялагч гэдэггүй ялагдаад босож байвал ялагч гэнэ гэсэн утгатай. тэгэхээр эндүүрэл нь олон байж түүнийгээ дахин давтахгүй сургамж авч байж амьдрал цаашаа үргэлжилдэг юм уу даа.
Амьдрал үргэлжилсээр.....


Бичсэн: redrose | цаг: 09:00 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


Миний хувьд хэзээч дуусахад харамсах зүйлгүй гэж өөрийгөө боддог юм байна. Дуустал нь арилгасаар л байнаа гэж баяртай байна
Бичсэн: Төмс Арилгагч цаг: 11:26, 2012-01-13 | Холбоос | |


үргэлжилсээр... Төмсөө арилгасаар... Төмс хэзээ нэгэн цагт дуусна даа. гуниглах тэр л аймаар санагддаг даа. миа
Бичсэн: redrose цаг: 09:06, 2012-01-13 | Холбоос | |


Үргэлжилсээр ... Төмсөө арилгасаар л...
Бичсэн: Төмс Арилгагч цаг: 00:28, 2012-01-13 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax