2012-01-13
Сайхаан сайхан
Дурлах сайхаан сайхан. Дурлаад хорвоог жаргалтайгаар инээмсэглэн харах сайхан. Хайрласан хүнийхээ сэтгэлийн үгийн шимтэн сонсох сайхан. Дараа нь тунирхаад амьдралыг харааж зүхэх сайхан. Эвлэрээд бүгдийг дахиад хайрлах сайхан. Салж холдоод сэтгэл хорогдовч хэсэг хугацааны дараа дуртгалуудаа эргэн санах сайхан. Дахиад дурлах сайхаан.

Ажиллах сайхаан сайхан. Комьпютерээ ширтэн кэйбордаа тогшин суухаад үд болсныг анзаарахгүй. Замын бөглөрөөд түгжрэн нэг ажил амжуулч ч чадахгүй орой болгох сайхан. Өдөржин хийсэн ажилтай юм чинь үдэж нь найзуудтайгаа чатлаад шөнө болгоод харих сайхаан.
Завгүй ажиллах сайхаан сайхан.

Пиводох сайхаан сайхан. Үргэлж завгүй найзууд хаяа нэг олдоод. Өдөр тоолон хүлээлгэдэг цалин мөнгө буугаад. Дандаа суудаг газрын өнгө толь бүрэлдээд. Дахиад уулзахгүй юм шиг даварч уух сайхаан

Иймээрхүү байдлаар өдөр хоног өнгөрсөөр өөрийн бие өөрчлөгдсөөр  Амьдрах сайхаан сайхан 

Бичсэн: redrose | цаг: 08:58 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Сайхан шүү аяаяаяа...

Нөгөө "бас л завгүй"-гийн "сайхаан, сайхаан" гээд байдаг шүлэг санаанд орчихлоо...
Бичсэн: Төмс Арилгагч цаг: 11:31, 2012-01-13 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax